ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ХӨХМОРЬТ СУМ
ЗАРЛАЛ
Хатан Сэврэй нутгаа хамтдаа хөгжүүлье. Бид та бүхэндээ сумын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ил тодоор хүргэж байхаар энэхүү вэбийг бүтээн танд өргөн барьж байна. Хатан Сэврэйчүүддээ энэ өдрийн мэнд хүргэе. Тарган тавтай сайхан хаваржиж байна уу. Сумын вэбээр зочилж байгаа танд баярлалаа
ХБИ-ийн ХЧ алдалтын онцлогт нийцүүлсэн тохируулгатай, байнгын АБ бий болгох ТББ, ААН-ийг сонгон шалгаруулах тендерийн урилга
ТЕНДЕРИЙН УРИЛГА- ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНИЙ ХӨДӨЛМӨРИЙН 
 
ЧАДВАР АЛДАЛТЫН ОНЦЛОГТ НИЙЦҮҮЛСЭН ТОХИРУУЛГАТАЙ, БАЙНГЫН АЖЛЫН 
 
БАЙР БИЙ БОЛГОХ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙГ СОНГОН 
 
ШАЛГАРУУЛАХ
 
Огноо: 2016.01.28
 
Тендер шалгаруулалтын дугаар: ХЭДС/2016/01/28
 
Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төв нь Хөдөлмөр 
 
эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа, мэргэжлийн боловсрол сургалтын төрийн үйлчилгээг 
 
иргэн, аж ахуйн нэгж байгууллагад чанартай, хүртээмжтэй, шуурхай үзүүлэх, судалгаа, 
 
шинжилгээ, бодлогын зөвлөмж, мэдээ, мэдээллээр хангах зорилготой байгууллага юм.
 
Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төв нь 
 
“Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөрийн чадвар алдалтын онцлогт
 
нийцүүлсэн тохируулгатай, байнгын ажлын байр бий болгох” төрийн бус 
 
байгууллага, аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулах тухай битүүмжилсэн 
 
тендерийн материал ирүүлэхийг урьж байна.
 
Тендерийн баримт бичгийн иж бүрдэл бүрийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр 
 
хүсэлтээ гаргаж эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр 50.000 \ тавин мянган \ төгрөгөөр 
 
худалдан авч болно. 
 
Тендер түүнийг нээснээс хойш 45 хоногийн хугацаанд хүчинтэй байх ба 
 
гүйцэтгэгчээс ирүүлэх төсөвт өртгийн 1 хувьтай тэнцэх тендерийн баталгааг банкны 
 
байгууллагаас гаргуулж, тендерийн баримт бичгийн хамт ирүүлнэ.
 
Тендерт оролцогч нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
 
-Тендерт оролцогч төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж нь хөгжлийн 
 
бэрхшээлтэй иргэний хөдөлмөрийн чадвар алдалтын онцлогт нийцүүлсэн тохируулгатай, 
 
байнгын ажлын байр бий болгохоор тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа
 
- 2015 оны санхүүгийн тайлан ирүүлэх 
 
-2012-2015 онд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөрийн чадвар 
 
алдалтын онцлогт нийцүүлсэн тохируулгатай, байнгын ажлын байр бий болгох” 
 
төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулах тендерт шалгарч 
 
санхүүгийн дэмжлэг авсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн 
 
төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж 2016 онд сонгон шалгаруулалтанд оролцох эрхгүй.
 
Тендерийг 2016 оны 02 дугаар сарын 16-ний өдрийн 10.00 цагаас өмнө ирүүлэх бөгөөд 
 
2016 оны 02 дугаар сарын 16-ний өдрийн 11.00 цагт уг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт 
 
оролцогчдыг байлцуулан ХЭҮСМҮТөвийн хурлын танхимд нээнэ. 
 
Дэлгэрэнгүй мэдээллийг дор дурдсан хаягаар хандан авч болно.
 
Хаяг: Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төв
 
ХАЯГ:
 
Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Хөдөлмөрийн ордон, 
 
3-р давхар, 311 тоот өрөө
 
Утас: 70138004
Мэдээ оруулсан: 2016-02-20 23:53:29